Præsentation er lastning. Vent venligst

Præsentation er lastning. Vent venligst

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ Биологийн олон янз байдал

Lignende præsentationer


Præsentationer af emnet: "НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ Биологийн олон янз байдал"— Præsentationens transcript:

1 НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ Биологийн олон янз байдал
НТБҮТ-ийн мэргэжилтэн В.Лут-Очир

2 Манай гаригт одоогоос 3,5 миллиард жилийн өмнө амьдрал үүссэн гэж үздэг. Түүхэн урт хугацааны туршид явагдсан эволюци хөгжлийн үр дүн бол өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээр оршин байгаа амьд биетийн үй олон хэлбэр юм. Амьд биетийн хоорондын болон гадаад орчин хоорондын харилцан үйлчлэлийн ачаар нэгдмэл үйл ажиллагаа бүхий экосистем бүрэлдэн тогтсон.

3 Амьдрал, амьд биеийн үүсэл
Экосистемийн үйл ажиллагааны үр дүнд үржил шимтэй хөрс, хүчилтөрөгчөөр баялаг агаар мандал 1-2 оронтой тооны хязгаарт хэлбэлзэх температур, шим бодисыг үйлдвэрлэгч ногоон ургамал, биологийн баялаг нөөцтэй ер бусын гайхамшигт хосолсон цэнхэр гариг болох манай дэлхийн өнөөгийн дүр төрх бүрэлдэн бий болжээ.

4 Амьд биеийн ангилал Амьтан Ургамал Бичил биетэн

5 Амьтан гэж юу вэ? Амьтан гэдэг нь: Амьтны аймагт хамаарах организмын үндсэн бүлгийг хэлнэ. Амьтан нь олон эст, орчинтойгоо зохицон амьдрах чадвартай ба бусад амьд организм (амьтан, ургамал) эсвэл тэдгээрийн зарим хэсгээр хооллоно. Биологийн нэр томъёоны хувьд Амьтны аймгийн бүх төрөл, зүйл багтах учир хүн бас багтана.

6 Ургамал гэж юу вэ? Ургамал нь амьд организмын үндсэн нэг бүлэг бөгөөд мод, бургас, бут, өвс, хаг, ногоон замаг зэргийг хэлнэ. Фотосинтез явуулдаг ургамлуудыг ногоон ургамал гэж нэрлэнэ.

7 Бичил биет гэж юу вэ? Хүний нүдэнд үл харагдах бичил организмын албан ёсны нэрийг микроорганизм – микроб, монголоор бичил биетэн гэнэ. Бичил биетэн нь агаар, ус, хөрс, ургамал, амьтан болон хүний бие махбодид байх ба бие организмаас ангид байхгүй. Микробууд нь нэг эст (дийлэнхи нь), энгийн бүтэц, зохион байгуулалттай, асар хурдан үржих ба гадаад орчныг нь хувиргах замаар тэдний амьдралын үйл ажиллагааг зохицуулж болдог. Эдгээр нь бичил биетнийг биотехнологийн судалгааны “маш тохиромжтой” объект болгон хувиргадаг юм

8

9 Биологийн олон янз байдал
Дэлхийн байгаль хамгаалах сангийн тодорхойлсноор: Биологийн олон янз байдал буюу (Biodiversity) нь сая сая ургамал, амьтан, бичил биетэн, түүний генийн сан, амьдрах орчин экосистемийн олон янз байдал түүнд явагдаж буй үйл явцын нэгдэл юм.

10 Амьдралын мод Биологийн олон янз байдлын дэлхий дээрх гайхамшигт амьдрал Амьтдын ертөнц Хөвсгөр биетээс сээр нуруугүй амьтад, сээр нуруутан аалзнаас загас, шувууд, хэвлийгээр явагчид, хоёр нутагтан амьтад, болон хөхтөн амьтан төрөл Ургамлын ертөнц Цэцэгс ургамлууд, хөвдүүд, оймууд төрөл Нэг эстийн ертөнц Нэг эст цэнгэг усны амьтан, амёбууд, замгууд төрөл Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт юм. Үүнд манай гаригийн амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлийн бүрдэл төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам бүрдэл, амьдрах орчны олон янз байдал, тэнд явагдах эволюци, экологийн нэгдмэл үйл явц цогцоороо хамаарна Аливаа амьд биет дангаараа оршин тогтнож чадахгүй. Мөөгний ертөнц Мөөгнүүд, хөрөнгөний ургамлууд, хаг өвснүүд төрөл Бактерийн ертөнц Бактериуд төрөл

11 Биологийн олон янз байдал гэж юу вэ?
А. Дэлхий дээр организмийн олон зүйлд Биологийн олон янз байдал хамаарагддаг. (а) Экосистемийн олон янз байдал Б. 3 өөр үе шатуудтай: 1. Экосистем олон янз байдал – Тухайн бүс нутагт экосистем нь янз бүр. 2. Төрөл зүйлийн олон янз байдал - Тухайн экосистемд төрөл зүйлийн олон янз байдал байдаг. 3. Генетикийн олон янз байдал – Тухайн зүйлийн дотор гене нь янз бүр. (б) Төрөл зүйлийн олон янз байдал Өнөөдөр 1.75 сая биологийн олон янз байдал тодорхойлогдоод байгаа бөгөөд ихэнх нь шавьж, бичил биетэн байна. Эрдэмтэд ойролцоогоор 13 сая олон янз байдал байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн Шинжлэх ухаан, судалгааны ажлын өнөөгийн хурдаар биологийн төрөл зүйлүүдийг нээн илрүүлэхэд наад зах нь 500 жил шаардлагатай болох нь.. Жилд дунджаар орчим зүйлийг шинжлэх ухаан шинээр нээн илрүүлж байгаа юм. (в) Генетикийн олон янз байдал

12 Биологийн олон янз байдлын халуун цэг
Дэлхийн гадаргуун температур градусаар нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн хувь нь мөхнө гэсэн тооцоо гарчээ. Манай дэлхий дээр устан алга болсон 7 сая зүйл амьтан, зүйл ургамал байгаа. Зарим судлаачдын үзэж байгаагаар жилд орчим зүйл буюу 20 минут тутамд нэг зүйл устаж байна гэсэн тооцоо бий. Мөн түүнчлэн манай дэлхий дээр устан алга болсон 7 сая зүйл амьтан, зүйл ургамал байгаа. Зарим судлаачдын үзэж байгаагаар жилд орчим зүйл буюу 20 минут тутамд нэг зүйл устаж байна гэсэн тооцоо бий Түүнчлэн дэлхийн гадаргуун температур градусаар нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн хувь нь мөхнө гэсэн тооцоо гарчээ.

13 Дэлхийн цаг уурын өөрчлөлт Нөөцийг хэтрүүлэн ашиглах
Хүний үйл ажиллагаа биологийн олон янз байдалд олон янзаар нөлөө үзүүлдэг Генетикийн төрөл зүйл Дэлхийн цаг уурын өөрчлөлт Нөөцийг хэтрүүлэн ашиглах Бохирдол Бэлчээрийн талхлагдал тариалалт Цөлжилт гэх мэт Дэлхийн шувуудын 12 хувь, хөхтөн амьтдын 21 хувь, мөлхөгчдийн 28 хувь, хоёр нутагтны 30 хувь, загасны 37 хувь, ургамлын 70 хувь нь устах аюулд өртөж эхэллээ. Биологийн эдгээр олон янз байдлын устах аюулд уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол, зохисгүй хэрэглээ гэсэн гурван зүйл голлох нөлөө үзүүлдэг. Биологийн нөөц нь хүн төрөлхтний эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд түүний үнэ цэнэ, ач холбогдлыг дэлхий нийтээр ойлгох нь өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хүний үйл ажиллагааны дарамтад өртөж, устаж үгүй болж байгаа амьтан, ургамал, экосистемийн хэмжээ, хамрах хүрээ сүүлийн хоёр зууны турш улам нэмэгдсэний улмаас өнөөдөр дэлхийн хүн амын хэрэглээ нь манай дэлхийн биологийн нөөцөөс 1,5 дахин хэтэрч дэлхийн хүн амын өсөлт, улс орнуудын хөгжлийн түвшинтэй уялдан нөөцийн тэгш бус хуваарилалт, зохисгүй ашиглалтын улмаас оны хооронд зөвхөн сээр нуруутан амьтдын тоо толгой гэхэд л 52 хувиар буурсан байна.

14 Биологийн олон янз байдлын тархац
Тухайн газар нутаг дахь биологийн олон янз байдал нь жилийн улирлуудыг даган өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний гол жишээ нь шувууд, шавьж, нүүдлийн хөхтөн амьтад юм. Тархац нутаг гэдэг нь “организм буюу зүйлүүдийн популяци байгалийн жамаар оршин байдаг тодорхой хэсэг газар буюу тодорхой талбай” юм. Судалгаануудаас үзвэл тархац нутаг устах, үгүй болох үзэгдэл нь дээрх улаан жагсаалтад багтсан зүйлүүдийн 85%-д тохиолдоод буй гол аюул болох нь тогтоогджээ. Хэсэглэн хуваах гэдэг нь тархац нутгийн өргөн уудам талбайг хэд хэдэн жижиг тусгаарлагдмал газар болгож байгааг хэлнэ. Энэ үзэгдэл нь зам барих, хотын хөгжил гэх мэтийн үйл ажиллагаануудаас болж үүсдэг байна. Үүний үр дүнд амьд организмуудын амьдрах нутаг хуваагдмал, хэсэглэгдсэн орчин болж хувирдаг.

15 Биологийн олон янз байдлыг хамгаалахад учирч буй бэрхшээл?
Биологийн олон янз байдлыг хамгаалахад учирч буй бэрхшээл? Гурав дахь асуудал нь биологийн олон янз байдлын одоо байгаа нөхцөл байдалд (ген, зүйлүүд, экосистем) үнэлгээ хийх хэрэгтэй. Дараагийн асуудал нь биологийн олон янз байдал, түүний үнэ цэн, түүнд учирч буй аюулыг ойлгох, бичиг баримт боловсруулан тусгах чадавхи бий болгох асуудал юм. Бидний хувь шийдвэрлэх хамгийн гол асуудал нь хүмүүс экосистемийн ач холбогдол, төрөл зүйл болон амьд организмуудын талаар мэддэг болтол нь мэдлэгийнх нь түвшинг дээшлүүлэх ёстой. Бидний хувь шийдвэрлэх хамгийн гол асуудал нь хүмүүс экосистемийн ач холбогдол, төрөл зүйл болон амьд организмуудын талаар мэддэг болтол нь мэдлэгийнх нь түвшинг дээшлүүлэх ёстой. Дараагийн асуудал нь биологийн олон янз байдал, түүний үнэ цэн, түүнд учирч буй аюулыг ойлгох, бичиг баримт боловсруулан тусгах чадавхи бий болгох асуудал юм. Гурав дахь асуудал нь биологийн олон янз байдлын одоо байгаа нөхцөл байдалд (ген, зүйлүүд, экосистем) үнэлгээ хийх хэрэгтэй.

16 Биологийн олон янз байдлын алдагдалд хүргэж байгаа анхдагч хүчин зүйлүүд
Амьдрах орчны өөрчлөлт: Тухайлбал, газар нутгийг газар тариалангийн зориулалтаар ашиглах, ургамлын нөөц, ой модыг замбараагүй хууль бусаар ашиглах огтлох, ой хээрийн түймэр, хортон шавьжийн нөлөө гэх мэт. Уур амьсгалын өөрчлөлт:, тухайлбал бүс нутаг дулаарах үзэгдэл, усны хомсдол, элсний нүүдэл, цөлжилт Харь зүйл: тухайлбал худалдаа ба аялал жуулчлалтай холбоотойгоор Хэт ашиглалт: тухайлбал малыг удаан хугацаагаар бэлчээрлүүлснээс үүдсэн бэлчээрийн талхагдал, хууль бус агналт(төлөвлөлтгүй, замбараагүй агналт, хулгайн ан) Орчны бохирдол:тухайлбал химийн бордоо

17 Монгол улсын биологийн олон янз байдал
Амьтны аймаг 138 зүйлийн хөхтөн 75 зүйлийн загас 22 зүйлийн мөлхөгч 6 зүйлийн хоёр нутагтан 476 зүйлийн шувуу 13 мянга гаруй зүйлийн шавж 516 зүйлийн зөөлөн биетэн Ургамлын аймаг 3060 орчим зүйлийн гуурст ургамал, 1400 орчим зүйлийн замаг, 510 орчим зүйлийн хөвдөөс бүрдэнэ. Эдгээрээс 110 зүйл амьтан, 192 зүйл ургамал нь аюул заналд өртсөн буюу нэн ховор, ховор ангиллаар Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн. Малын нөлөөгөөр баян бүрд, тал хээр, цөлийн бүсийн амьдрах орчин доройтож, оны судалгаагаар баян бүрдэд онцгой үүрэг бүхий зарим ургамал цөөрч, зарим нь эрсдэлтэй байдалд хүрээд байна. Тарвага, цагаан зээр, халиун буга, хар сүүлт, хулан адуу, хүрэн баавгай зэрэг олон зүйл хөхтний тоо толгой буурч, тархац нутаг хумигдсан. Сүүлийн жилд гол, нуурын усны түвшин эрс багасч, олон гол, нуур хатаж ширгэсэн нь загасны тархац, тоо толгойд сөргөөр нөлөөлж байна. Гадаргын ус ширгэж байгаа нь мөн хоёр нутагтан болон зарим нүүдлийн шувуудын амьдрах орчин хумигдахад хүргэж байна.

18 Монгол улсын Монгол орны амьд организмын үндсэн ангиллын зүйлийн бүрдэл:
Бүлэг Зүйл Төрөл Овог Цоргот ургамал 2800 641 122 Хаг 930 133 39 Хөвд 417 162 38 Замаг 647 168 59 Мөөг 875 136 28 Хөхтөн 22 8 Шувуу 426 181 58 Хэвлээр явагч 14 7 Хоёр нутагтан 4 Загас 75 12 Нялцгай биетэн 36 --- Шавьж 12,000 3200 350

19 Олон янз байдлын хомсдох шалтгаан
амьдрах орчны хумигдал, тасархайтал, хууль бус агнуур, Ой модны зохисгүй ашиглалт Мал аж ахуй эрхлэх уламжлалт арга барил өөрчлөгдсөн Хөдөө аж ахуйд газар, бэлчээрийн ургамлын нөөцийг хэтрүүлэн ашиглах, Газар тариаланд ашиглаж байгаа химийн бодис тэр дундаа пестицидийн нөлөөгөөр шувуу болон зарим шавьж, амьтад хордох Харь амьтан, ургамлын зохицуулалт нь манай улсад харьцангуй шинэ асуудал бөгөөд эхлэлийн хэмжээнд байна харь амьтан, ургамлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зориудаар болон санамсаргүйгээр зөөвөрлөгдөн ирж нутагших харь зүйлийн бүртгэл хөтлөх, түрэмгийлэгч харь амьтан, ургамлыг судлах, устгах зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын биологийн олон янз байдлыг хадгалах, нөөцийн хомсдлоос сэргийлэх гэсэн бүрэлдэхүүн хэсэгт харь зүйлийн амьтан, ургамал, бичил биетнийг нутагшуулахдаа биологийн олон янз байдлын удмын санд өөрчлөлт гарахаас сэргийлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан. Мөн шинэчлэн батлагдсан Амьтны тухай хуулийн хүрээнд “Харь амьтныг ашиглах журам”-ыг хэрэгжүүлэх Байгалийн ургамлын тухай хуулийн хүрээнд харь ургамлыг байгальд тарималжуулах зөвшөөрөл олгох зохицуулалтыг тусган хэрэгжүүлж байна. Түүнчлэн Биологийн олон янз байдлын тухай конвенцийг хэрэгжүүлэх Үндэсний тавдугаар тайланд харь зүйлийн асуудлыг анхаарах шаардлагатайг зөвлөмж болгосон зэрэг нь харь зүйл амьтан, ургамлын асуудлыг томъёолох үндэслэл болж байна.

20 химийн бодисын хэрэглээ, арьс ширний үйлдвэрлэлийн боловсруулалт, уул уурхайгаас үүдэлтэй химийн бодисын бохирдол “харь” зүйлийн түрэмгийлэлд экосистемийн нэгдмэл байдал алдагдах зэргээс үүдэлтэй экосистемд үзүүлэх дарамт нь уур амьсгалын өөрчлөлттэй хавсарснаас амьтан, ургамлын аймгийн амьдрах орчин доройтож, тархацын хүрээ улам бүр хумигдаж, тэдгээрийн нөөц хомсдож байгаа нь устах аюулд ороод байгаа зүйлийн тоог нэмэх үндсэн шалтгаан болж байна.

21 Зарим тоо баримтаас ГЕГ-ын мэдээгээр онд маш их хэмжээгээр тарваганы арьс болон 15,3 сая ам.доллараар үнэлэгдэх хэмжээний халиун бугын гаралтай түүхий эдийг гадаадад гаргасан байна. Үр дүнд нь 40 саяаар тоологдож байсан монгол тарвага 5 сая орчим болтлоо буурч, 1990-ээд онд мянгаар тоологдож байсан халиун бугын тоо мянга хүртэл цөөрчээ. (Wingard et al., 2006). онд нэн ховор, ховор амьтдаас 76 толгой монгол бөхөн, 4 борцгор хотон, 14 халиун буга, 6 хүрэн баавгай хууль бусаар агнасныг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Монгол орны унаган, нэн ховор, ховор амьтныг хамгаалах, зохистой ашиглах, өсгөн үржүүлэх бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд багагүй арга хэмжээг авч ирсэн ч санхүүгийн дутагдалтай байдал, салбар хоорондын уялдаа, нутгийн иргэдийн ойлголт дутмагаас хэрэгжилт удаашралтай байна. Биологийн олон янз байдалд шууд нөлөөлдөг өөр нэг дарамт нь олзворын агнуур, болон бусад байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг төсвийн бүрдүүлэлтэд шууд тусгаж төлөвлөснөөс үүсч байна. Төсөв бүрдүүлэх зорилгоор 1962 оноос өдгөөг хүртэл зарим ховор амьтныг спорт болон олзворын агнуурын чиглэлээр тусгай зориулалтаар төлбөртэйгээр агнуулж, бариулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд жилд угалз зарим жилд 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдаар агнуулан улсын төсөвд орлогыг нь төвлөрүүлж байсан. Тухайлбал, тусгай зориулалттай агнуурын 2012 оны гүйцэтгэлээр нийт 50 угалз, 102 тэх, 3 халиун буга, 44 цагаан зээр, 13 бор гөрөөс, 7 саарал чоно, 150 идлэг шонхор, 545 толгой агнуурын шувууг гадаадын анчдад агнуулж, спорт загасчлал хийх 260 гадаадын загасчныг хүлээн авч ангийн төлбөр, хураамжийн орлогоос 3,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2003 онд улсын төсөвт олзворын агнуур, идлэг шонхорын худалдаанаас 4,79 тэрбум төгрөг төвлөрүүлсөн нь байгалийн нөөц ашиглалтаас төсөвт оруулсан орлогын хэмжээгээрээ уул уурхайн лиценз, газар ашиглалтын төлбөрийн хураамжийн дараа орж байсан байна (Wingard J.R. and P. Zahler. 2006).

22 онд 267 толгой аргаль хонь, 895 толгой янгир ямаа, 1110 толгой идлэг шонхор гадаадын анчдад агнуулж, бариулжээ. Ургамлыг эмийн зориулалтаар үйлдвэрлэл, ахуйн хэрэгцээнд болон орон нутгийн хэмжээнд худалдаалах нь нэмэгдэж байгаа бөгөөд онд үйлдвэрлэлийн зориулалтаар тонн ургамлын түүхий эд экспортложээ Мөн 8 аймгийн 21 тооны нуурт загасны нөөц, гарц багассан болон хамгааллын статус нь өөрчлөгдснөөс эдгээр нуурт загасны олборлолтыг түр хугацаагаар хоригложээ. Гэсэн хэдий ч загасны хууль бус олборлолт эсхүл төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийг ашиглан хэтрүүлэн олборлох зэрэг асуудал нь загас бүхий нуурт үүсч буй аюул занал болж байна.

23 Монгол Улсын Засгийн газраас 1991 онд “Тусгай хамгаалалттай газрын дүрэм” батлан, тусгай хамгаалалттай газрын сүлжээ, түүний хамгаалалтын горим, дэглэмийг тодорхойлж, улсын ТХГН-ийг 4 ангилалд оруулсан нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх эхлэл болсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай (1995 онд), Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай (1997 он) хуулиуд, Засгийн газар 1995 онд дархан цаазат, байгалийн цогцолборт газрын нийтлэг болон тусгай горимыг, Улсын Их Хурлаас 1998 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлан гаргаж мөрдүүлснээр ТХГН-ийн талаарх эрх зүйн үндэс бүрдсэн гэж үзэж болно. Монгол орны хэмжээнд 2014 оны байдлаар нийслэл, 19 аймаг, 166 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 27.2 сая га талбай бүхий 99 газрыг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулаад байгаа нь нийт газар нутгийн 17.4 хувийг эзэлж байна (БОНХАЖЯ, 2015). Улсын тусгай хамгаалалт газар нутгийг хуулиар тогтоосон 4 ангилалаар авч үзвэл: • Дархан цаазат 20 газар 12,402,429 га талбайг, • Байгалийн цогцолборт 32 газар 11,711,815 га талбайг, • Байгалийн нөөц 34 газар 2,958,142 га талбайг, • Дурсгалт 13 газар 126,848 га талбайг тус тус эзэлж байна. Монгол орны 4 эко бүс нутагт өндөр уулын хувь, ойн хувь, хээрийн хувь, ус, намгархаг газрын хувь, говь цөлийн хувь, өвөрмөц экосистемийн хувь нь ТХГН-ийн сүлжээнд хамрагдсан байна Үүний зэрэгцээ экосистемийн хамгааллын цогц байдлыг хангахын тулд хил дамнасан Монгол дагуур (ОХУ, Монгол, БНХАУ,1994 он), Увс нуурын ай сав (ОХУ, Монгол, 2011 он) гэсэн хамгаалалттай газруудыг байгуулсан. Хил дамнасан хамгаалалттай газрууд жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулдаг боловч санхүү, хүний нөөцийн дутагдалтай байдлаас шалтгаалан бүрэн хэрэгжихгүй байна.

24

25 Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого
Олон улсын түвшинд Үндэсний түвшинд Бодлого, шийдвэр Эрх зүйн баримт бичиг Хамгаалал Хэрэгжилт Орон нутгийн түвшинд Олон улсын төвшинд гол төлөв ОУ-ын чанартай конвенцид нэгдэн орох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Бүс нутгийн төвшинд 2 ба түүнээс дээш улс орнууд гол төлөв хил дамнасан эко бүс нутгийн унаган төрөх байгуулах замаар Үндэсний болон орон нутгийн төвшинд ТХГН байгуулах Бүс нутгийн түвшинд Урт хугацааны үр нөлөө Тогтолцоот сэтгэлгээ

26

27

28 Бодлого, хөтөлбөр, төлөвлөлт
Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай /Рамсарын/ конвенц Судалгаа Бодлого, хөтөлбөр, төлөвлөлт Ус, намгархаг газар нь усны горим болон ургамал ба амьтны аймгийн амьдрах орчны экологийн зохицуулагч болдог үндсэн үүрэгтэй; Ус, намгархаг газар нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, чөлөөт амралтын дахин нөхөн сэргээхэд туйлын бэрхшээлтэй үнэт нөөц баялаг мөн; Ус, намгархаг газрын ашиглалт, түүнээс үүдэн гарах хор хохирол нөлөө ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоох шаардлагатай болсонд мөн оршиж байна. Ус, намгархаг газрыг ухаалгаар ашиглах явдлыг “тогтвортой хөгжлийн үзэл санаа, зарчмын хүрээнд ус намгархаг газар нутгийн экологийн шинж чанарыг хадгалан, зөвхөн экосистемийн төвшинд үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэх” гэж тодорхойлжээ. Энэ нь ус намгархаг газар, нөөц баялагийг хүн төрөлхтөний тусын тулд хамгаалах, тогтвортой ашиглах гэсэн үндсэн санаа бүхий болохыг харуулж байна.

29 ХАР УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР КОД 976
РАМСАР-ын жагсаалтанд манай орны 11 нуурыг хамруулснаас Өгий нуур, Нууруудын хөндий, Ачит нуур орчмын газар нутаг, Буйр нуур орчмын газар нутаг, Хурх хүйтний хөндийн нуурууд буюу 5 газар нутаг улсын хамгаалалтад хамрагдаагүй. Монгол улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд 3, РАМСАР-ын конвенцийн жагсаалтад 11, Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд 6, шувуудад чухал газрын сүлжээнд 70 газар хамрагдсан боловч эдгээр газрын хамгааллын менежментийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. ХАР УС НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР КОД 976 АЧИТ НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР КОД 1376 БУЙР НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР КОД 1377 ГАНГА НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР КОД 1378 УВС НУУР, ТYYНИЙ ОРЧМЫН УС, НАМГАРХАГ ГАЗАР КОД 1379 ХУРХ-ХYЙТНИЙ ХѲНДИЙН НУУРУУД КОД 1380 ѲГИЙ НУУР КОД 955 МОНГОЛ ДАГУУР КОД 924 ТЭРХИЙН ЦАГААН НУУР КОД 953 НУУРУУДЫН ХѲНДИЙ КОД 954 АЙРАГ НУУР КОД 977

30 Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай САЙТИС-ийн конвенци нь 1, 2 ба 3 гэсэн дугаар бүхий хавсралтуудтай. ХАВСРАЛТ 1 Устах аюулд орсон зүйлүүд орно.Энд орсон зүйлийн худалдааг хатуу хяналт, зохицуулалттайгаар явуулдаг бөгөөд арилжааны зорилгоор худалдаалахыг үндсэндээ хориглож, судалгаа шинжилгээний зорилгоор экспортлох болон импортлоход экспорт, импортын бичгийг хоёуланг нь бүрдүүлэхийг шаарддаг. ХАВСРАЛТ 2 Устах аюулд орж болзошгүй зүйлүүд орно. Энэ хавсралтанд орсон зүйлүүдийг худалдаалж болох бөгөөд экспортлох болон импортлоход экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлнэ. ХАВСРАЛТ 3 Аль нэгэн улс орон өөрийн дотооддоо зохицуулах шаардлагатай гэж тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах асуудлыг хянахад бусад Талуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүд багтана. Экспортлох, импортлоход гарал үүслийн гэрчилгээ болон Хавсралт 3-ын тухайн зүйлийг оруулсан улсаас экспортлож байгаа тохиолдолд экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг. Биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор байгуулсан олон улсын дараагийн гэрээ хэлэлцээр бол Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенц юм. Энэхүү конвенцид Монгол улсаас Хавсралт 1, 2 болон 3-т нийлээд 15 зүйлийн хөхтөн, 71 зүйлийн шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, 1 зүйл шавьж, 1 зүйл мөлхөгч орсон. Өнөөдрийн байдлаар Конвенцийн 1 ба 2 дугаар хавсралтад нийт 33,925 зүйл амьтан ба ургамлыг бүртгэсэн бөгөөд энэ хирээрээ тэдгээрийн олон улсын худалдаатай холбоотой устах явдал хамгаалагдаж байгаа юм.

31 “ЗЭРЛЭГ АМЬТДЫН НYYДЛИЙН ЗYЙЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ”
Улс орны хил дамжин нүүдэллэн амьдардаг зүйлүүд аюул заналд өртөх магадлал их байдагтай холбогдуулан тэдгээрийн хамгаалалт, үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх нь чухал юм. 1 дүгээр хавсралтад: Устах аюулд орсон нүүдлийн зүйлүүдийг 2 дугаар хавсралтад: Олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгаа эсвэл олон улсын хамтын ажиллагааны улмаас хамгаалалтын байдал нь ихээхэн үр дүнд хүрэхээр байгаа нүүдлийн зүйлүүдийг оруулдаг бөгөөд хавсралтад оруулсан үндсэн шалтгаанд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чухалчилдаг. КОНВЕНЦИЙН YНДСЭН ЗОРИЛГО НЬ тухайн тодорхой зүйл амьтны тархац нутаг бүхий улс орнууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах бөгөөд энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байх, хамгаалалтын статус нь доогуур байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хэрэгжүүлэх явдлыг дэмжихэд оршино. 1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн тухайд Конвенцид нэгдэн орсон улс орнууд өөрийн улсын дотоодын хууль тогтоомжийн хүрээнд төрөл бүрийн аргаар хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд харин 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн тухайд тухайн зүйл амьтныг хамгаалах талаар тархац нутгийн хүрээнд бусад улс оронтой хамтран олон улсын гэрээ эсвэл харилцан ойлголцолын Санамж бичиг байгуулан ажилладаг байна.

32 Монгол улсын хувьд дээрх конвенцид 1-р хавсралтад 1 зүйл хөхтөн, 22 зүйл шувуу, 2-р хавсралтад 5 зүйл хөхтөн, 198 зүйл шувуу бүртгүүлжээ. АФРИК БОЛОН ЕВРАЗИЙН УЛС ОРНУУДЫН НYYДЛИЙН МАХЧИН ШУВУУДЫГ ХАМГААЛАХ АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ (2008) БѲХѲН ХАМГААЛАХ, СЭРГЭЭН НУТАГШУУЛАХ БОЛОН ЗОХИСТОЙ АШИГЛАХ АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ ЦАГААН ТОГОРУУГ ХАМГААЛАХ АСУУДЛААРХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг 2008 оны Х сард 29 орон гарын үсэг зуран нэгдэн орсон ба махчин шувуудыг хамгаалах хамтын үүрэг хариуцлагыг хүлээсэн юм. Өнөөгийн байдлаар нүүдлийн махчин шувуудад хүний буруутай үйл ажиллагааны улмаас тоо толгой цөөрөх, амьдрах орчин доройтох зэрэг аюул нүүрлээд байна. Хүний буруутай үйл гэдэгт: хууль бус агнуур, цахилгааны утсанд цохиулах зэрэг аюул орно. Манай оронд шилийн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, идлэг шонхор, амарын шонхор, зээрд шонхор, нөмрөг тас, ооч ёл зэрэг 44 зүйлийн махчин шувуу бий. Тэдгээрийн ихэнх нь нүүдлийнх байдаг. Дэлхий дээр бөхөнгийн 2 салбар зүйл, 5 популяц байдаг бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойно, Урал, Устьюрт, Бетпак-Дала (Saiga tatarica) мөн Монгол улсад (Saiga borealis) байдаг. Санамж бичгийн одоогийн хамрах хүрээнд Туркменстан, Узбекстан, Казахстан, Монгол, болон ОХУ-аас гадна бөхөн хамгаалах үйл ажиллагааг идвэхтэй явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах талын статустайгаар гарын үсэг зуран нэгдэн ороод байна. Бөхөнг агнах нь бөхөн нутагшдаг улс орнууд болон Хятад улсад хуулиар хориотой боловч хууль бус агнуур буурахгүй байна. Өнөөгийн байдлаар гурван зүйл ховор тогоруу байдгаас цагаан тогоруу нь нэн ховорт тооцогддог. Цагаан тогоруу нүүдэллэдэг 12 улс энэхүү нэн ховор зүйлийг хамгаалах зорилгоор Цагаан тогорууг хамгаалах асуудлаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуран нэгдэн орсон байна. Цагаан тогоруу нь манай улсад өндөглөдөггүй харин зусах юмуу нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг байна.

33 БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ КОНВЕНЦ
Байгаль орчин, хөгжлийн асуудлыг хөндсөн НҮБ-ын 1992 оны Бага хурал (Рио де Жанейрогийн «Дэлхийн дээд хэмжээний уулзалт»)-ын үеэр дэлхийн улс орнууд Биологийн олон янз байдлын талаарх олон улсын конвенцид нэгдэн ороход нээлттэй болсон. Монгол Улсын Их Хурал 1993 онд “Биологийн олон янз байдлын тухай” конвенцийг соёрхон баталснаар Монгол улс конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон юм. ДАЛАЙН ХАЛИМ АГНУУРЫГ ЗОХИЦУУЛАХ КОНВЕНЦ Биологийн олон янз байдлын тухай конвенци нь дэлхийн улс орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсэг,генетикийн нөөцийг тогтвортой ашиглах, зохистой технологийг дамжуулан эзэмшүүлэх, санхүүжүүлэх замаар уг нөөцийг эрх зүйн дагуу шударга, тэгш зарчимд үндэслэн үр ашигтай ашиглах зорилготой, генийн нөөц, төрөл зүйл, экосистем зэрэг биологийн олон янз байдлын бүхий л хүрээг хамарсан дэлхий дахины анхны гэрээ бичиг юм. Уг конвенцид одоогийн байдлаар 190 гаруй орон нэгдэн орсон нь энэхүү конвенцийг байгаль орчны сэдвээр урьд өмнө нь хэрэгжиж байсан аливаа гэрээ, хэлэлцээрээс агуулга, хамрах хүрээний хувьд хамгийн том гэрээ гэдгийг харуулж байна. Япон улсын Нагоя хотод 2010 онд болсон Талуудын бага хурлын 10-р хуралдаанаар “Биологийн олон янз байдлын оны стратеги төлөвлөгөө”-г баталж талуудыг энэхүү стратеги төлөвлөгөөгөөр дэвшүүлсэн зорилтууд (Айчигийн зорилтууд)-ыг тусгасан үндэсний уян хатан, суурь стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхийг уриалсан байна. 1937 онд Лондон хотноо гарын үсэг зурсан Халим агнуурыг зохицуулах тухай Олон улсын гэрээ, 1938 онд болон 1945 онд Лондон хотноо гарын үсэг зурсан дээрх Гэрээний хавсралт протоколуудын заалтуудад тодорхойлсон зарчмуудыг үндэслэн, халимны сүргийг зүй зохистой, үр дүнтэй хамгаалалт, өсөлтийг хангах үүднээс халим агнуурын олон улсын зохицуулалтын систем байгуулахыг зорьж энэхүү конвенцийг баталсан байна. Манай улс тус конвенцид 2002 оны 5 дугаар сарын 16-нд нэгдэн орсон.

34 БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (2015-2025)
Тус үндэсний хөтөлбөр нь Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглалтыг 2025 он хүртэл хангах 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд багтах 14 зорилго, 29 зорилт, 74 хүрэх үр дүнгээс бүрдэнэ. Үүнд: Тэргүүлэх чиглэл 1: Биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах талаарх шийдвэр гаргагч, олон нийтийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх (2 зорилго, 4 зорилт, 9 хүрэх үр дүн) Тэргүүлэх чиглэл 2: Биологийн олон янз байдлын нөөцийн талаарх шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан зохистой ашиглах болон хамгааллын бодлогыг бий болгон хэрэгжүүлэх (5 зорилго, 13 зорилт, 34 хүрэх үр дүн) Тэргүүлэх чиглэл 3: Биологийн олон янз байдлын тогтвортой ашиглах нөхцөлийг хангах (3 зорилго, 5 зорилт, 14 хүрэх үр дүн) Тэргүүлэх чиглэл 4: Биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хамгаалах, ашиглах бодлого, эрх зүйн орчныг сайжруулах (4 зорилго, 8 зорилт, 17 хүрэх үр дүн) ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ Биологийн олон янз байдлын Үндэсний хөтөлбөрийн дэвшүүлсэн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг хэрэгжүүлэх явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ хийх ажлыг дараах үе шатаар зохион байгуулна. Үүнд: • I үе шат: Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатны үнэлгээ хийх, шаардлагатай өөрчлөлтийг тусгах (хугацаа: 2020 он); • II үе шат: Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн сүүлийн шатны үнэлгээ хийх, шинэчлэн боловсруулах ажлын эхлэлийг тавих (хугацаа: 2025 он); Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ хийх ажлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ, ХЯНАХ ТОГТОЛЦОО Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт 3 жил тутамд тайлагнах бөгөөд Биологийн олон янз байдлын Конвенцийн газарт 5 жил тутамд тайлагнана.

35 Хөтөлбөрийн зорилго Шалгуур үзүүлэлтүүд
8. Төр, нутгийн иргэд, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар байгалийн нөөц, ялангуяа агнуурын амьтны нөөцийн зохистой ашиглах, хамгааллын менежментийг нэвтрүүлэх; -  Байгалийн нөөцийг хамгаалж, зохистой ашиглах гэрээтэй нутгийн иргэдийн байгууллагын тоо; -  Нутгийн иргэдийн байгууллагын гэрээгээр хариуцан хамгаалж байгаа газрын хэмжээ;  -  Агнуурын бүс нутгийн амьтдын тоо толгойн хэлбэлзэл. 9. Малын тоо, төрлийг бэлчээрийн даацтай уялдуулсан хууль эрх зүй, эдийн засгийн хөшүүрэг бий болгон монгол орны бэлчээрийн доройтлыг 70 хүртэл хувиар бууруулж сайжруулах; -  Доройтолд орсон бэлчээрийн талбай (хувиар); -  Бэлчээрийг хуваарьтай ашигладаг болсон нутгийн иргэдийн байгууллагын тоо, хамрах талбай; -  Хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлоос нөхөн сэргээгдсэн талбайн хэмжээ.

36 Үр дүн Хөтөлбөрийн зорилт 2016 -2018 он 2019-2021 он 2022-2025 он
17. Нутгийн иргэдийн нөхөрлөл бэлчээр, ан амьтан, ургамал, ой, ойн дагалдах баялаг зэрэг хүрээлэн байгаа байгалийн нөөцөө цогцоор хариуцах эрх зүйн орчин бий болгох; Нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулж бэлчээр, амьтан, ургамал, ой, ойн дагалдах баялаг зэрэг хүрээлэн байгаа байгалийн нөөцийг цогцоор хариуцах эрх зүйн орчинг бий болгосон байна. Нутгийн иргэдийн нөхөрлөл болон бусад талууд байгалийн нөөцийн цогц менежментийн талаар бүрэн ойлголттой болсон байна. Нутгийн иргэдийн нөхөрлөл болон бусад талууд байгалийн нөөцийн цогц менежментийг нийт малчдын 20 хувьд нэвтрүүлсэн байна.

37 Монгол Улсын эрх зүйн баримт бичиг
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, 1997 Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль Амьтны тухай хууль, 2012 Байгалийн ургамлын тухай хууль, 1995 Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль Хувиргасан амьд организмын тухай хууль, Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр, 1996 Бүх нийтийн экологийн боловсролын үндэсний хөтөлбөр, 1997 Аргаль, хонийг хамгаалах үндэсний хөтөлбөр, 2002 Монгол орны ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр, 2002 Монгол орны идлэг шонхорыг хамгаалах үндэсний хөтөлбөр, 2003 Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр, 2005 Цоохор ирвэс үндэсний хөтөлбөр, 2005 Агнуурын загасыг хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөр, 2008 Байгалийн ургамлыг хамгаалах үндэсний хөтөлбөр Биологийн олон янз байдлын тухай үндэсний хөтөлбөр, ЗГТ, 2015 #325

38 Монгол орны нэн ховор амьтад
Нэн ховор амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болно.

39 Анхаарал хандуулсанд баярлалаа www.ncle.mn
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ Анхаарал хандуулсанд баярлалаа


Download ppt "НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ Биологийн олон янз байдал"

Lignende præsentationer


Annoncer fra Google